top of page

Mongolian exhibition translations

Байгалийн өв Лангтанг Хөндийн (Langtang Valley) явган аялал 2020

 

Могой хад

 

Непал улсын Лангтанг хөндий нь Төвөдийн хилээс холгүй орших бөгөөд зүүнээс баруун тогтоцтой 35 км үргэлжлэх хөндийгөөр Лангшиса мөсөн голоос (glacier) эх авч баруун тийш урсах Лангтан Хола гол урсана. 

 

Өндөр сүрлэг Гималайн нуруун дунд орших энэхүү хөндий нь Төвөдийн ард иргэдэд бясалгал, гэгээрлийн ариун дагшин орноос гадна улс төр, үзэл баримтлалын зөрчлийн үед орогнох газар нь болж байсан тухай яриа элбэг. Хоёрдугаар Будда Гуру Ринбучиг уг хөндийд бүгж явсан гэлцдэг.

 

Хөндийн ай савд амьдрах хүмүүс энэхүү нууцлаг ариун газрын уулс, мөсөн оргилуудыг лус савдагтай гэж итгэн, догшин сүр хүчээс нь айж болгоомжилдог байж. Тэнгэр, орчилыг эзэгнэх Гуру Ринбучиг амьд ахуй цагтаа тэдгээр лус савдгуудыг номын хүч, далд ид хаваараа дарж номхотгон, улмаар Буддагийн ном сургаалийг түгээн дэлгэрүүлж ард иргэдийг чин сүсэгтэн болгосон гэж үздэг.

 

Намайг Лувсан гэдэг, нас сүүдэр ная. Мунду тосгонд амьдардаг. Нэг өдөр Гай зэтгэрийн могой гарч ирээд манай Лангтанг тосгоныхныг идэхээр завдаж. Гэтэл энэ чулууны араас Гуру Ринбучи гарч ирж могойг номхотгон зайлуулж тосгоныхныг аюулаас гэтэлгэн аварчээ. Гуру Ринбучи ирж тарнийн хүчээр могойг дараагүй бол манай тосгоныхон хуйгаараа нэрвэгдэх нь гарцаагүй байж. Тийм л учраас манай тосгоныхон хэдэн үеэрээ Гуру Ринбучи болон түүний номын хүчийг тахин шүтэж ирсэн. Могой гарч ирсэн Брул Шпач буюу Могой хад нь 3,550 м өндөр.

10. Байгалийн өв Лангтанг Хөндийн (Langtang Valley) явган аялал

 

Гуру Ринбучигийн мөрөөр

Цавчим өндөр оргил, уулс, нам дор хөндий дэвсэгтэй Гималайн нурууг зуу зуун жилийн турш олон улс орон судалж эзэмшихээр өрсөн тэмцэлдэж ирсэн билээ. Төвөдийн өндөрлөгөөс (Tibetan plateau) Энэтхэгийн нам дор тэгш тал хүрэх худалдааны замууд Гималайн нурууг хойноос урагш даван холбож байв. Хөндий рүү баруун талд үржил шимт хөрстэй субтропик буюу чийгшил багатай ширэнгэн ойн, ширүүн салхитай, хад чулуурхаг Гималайн бэлчээрийн зэрэг экологийн хувьд харьцангуй өөр өөр, ялгаатай хэд хэдэн бүс Лангтанг хөндийд бий. 

 

Тус бүс нутагт орших овог аймгууд сүсэг бишрэл, улс төрийн шалтгаанаар олон зуун жилийн турш зөрчилдөн тэмцэлддэг байж. Номын ханьцашгүй ид чадал, энэрэн нигүүлсэх хязгааргүй сэтгэлтэн Хоёрдугаар Будда Гуру Ринбучи нь Лангтанг хүмүүсийн итгэл бишрэлийн хөтөчөөс гадна тэдний овог дээдэсд аюулгүй, ариун дагшин нутаг орон олж суурьшихад нь чухал үүрэг гүйцэтгэжээ. 

 

Намайг Карма гэдэг. Зөрчил тэмцэл ширүүн цаг үед Гуру Ринбучи хүмүүсд оршин амьдрах газар олохоор Лангтанг Хөндийд ирж, чухам энэ ариун газар зогсон бясалгал үйлджээ. Түүний хөлийн мөр энд байна. Энэ бол Гуру Ринбучигийн зүүн хөлийн мөр. Мөн уулын нөгөө талд Хеламбуд хөлийн мөр нь бий. Хамгийн өндөр даваануудыг давж зорчиж байсан Гуру Ринбучигийн хөлийн мөр, сууж эсвэл хэвтэж байсан газар замдаа саатаж мөргөл үйлдсэн агуйд нь үлдсэн байдаг.

 

Продюсер Петр Блайстоун (Peter Blystone) 

Лангтанг Байгалийн Өв Лангтанг Хөндий Непал Төсөл 2021

bottom of page